header
Mongolian flag and Australian flag
Бидний тухай Манай Yйлчилгээ Визний тухай Зар мэдээ Асуулт Хариулт Австрали орон Холбогдох
 Австралид
        ирэх гэж буй танд
        ажиллаж буй танд
        суралцаж буй танд

Qantas A380
Law books
Parliament House
Students


Австралид ирэх гэж буй танд

Эрхэм та энэхүү ногоон тивийг зорихоор төлөвлөж буй бол бид танд Австралид зорчих бүх төрлийн виз буюу аялах, жуулчлах, ажиллах, амьдрах, цагаачлах болон бүх шатны сургалтын виз авахад туслана. Та Эрдэм агентлагаар үйлчлүүлсэн тохиолдолд бид танд дараахь үнэ төлбөргүй үйлчилгээнүүдийг санал болгож байна. Үүнд:
  • Австралийн нэр хүндтэй 30 гаруй их дээд, сургууль, коллежийн бакалавр, мастер, докторын зэрэг олгох сургалт болон бүх төрлийн мэргэжил олгох сургалт, мөн англи хэлний бүх шатны курст суралцахад зуучилж хүссэн сургуулийн тань урилга болон холбогдох бичиг баримтыг богино хугацаанд авч өгнө.
  • Мэргэжил олгох болон мэргэжил дээшлүүлэх богино хугацааны курст сурахад зуучилна.
  • Таны хүсэлтийн дагуу Австралид амьдран суух байрыг тань хүссэн хот болон мужид олж өгөхөд туслахаас гадна таныг хүсвэл найдвартай айлын гэр бүлийн нэгэн гишүүн болон амьдрах Монгол болон Австрали айл олж өгч туслана.
  • Агентлагийн үйлчлүүлэгч таныг бид нисэх онгоцны буудлаас угтан авна.
  • Танд сургууль болон орчин нөхцөлтэйгээ танилцахад газарчлан шаардлагатай мэдээллээр хангах ба таныг хүсвэл сургуулийн удирдлага болон оюутны зөвлөлтэй уулзуулан танилцуулна.
  • Танд нэн тэргүүнд шаардагдах банк санхүү, татвар болон бусад бичиг баримтыг бүрдүүлэхэд туслана.
  • Таныг Австралийн амьжиргааны түвшин, амьдарлын өртөг, их дээд сургууль, коллежуудын тухай мэдээлэл болон ялгааны талаар хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл болон судалгаагаар хангаж таныг зөв шийдвэр гарган оновчтой хувилбарыг сонгоход тань туслана.
  • Та - Эрдэм агентлагаас зохион байгуулах, гишүүдийн хүсэлтийн дагуу явагдах, нэн чухал хэрэгцээтэй байдаг аливаа асуудлуудыг хамрах сургалт семинар, уулзалт зөвлөлгөөн, ярилцлагуудад оролцож санал сэтгэгдлээ хуваалцах, үзэл бодлоо илэрхийлэх, бусдын туршлагаас солилцох бүрэн боломжтой.

Онцгой урамшуулалт үйлчилгээ эхэллээ

Хэрэв та Эрдэм агентлагаар зуучлуулбал шинээр суралцахаар ирэх оюутан таньд бид дараахь урамшууллыг санал болгож байна. Үүнд:
  • Сургуулийн бүртгэлийн хураамж болох 100$-ийг тус агентлагаар даалгах эрхийн бичиг

Энэхүү урамшууллын хугацаа нь Австралийн шинэ хичээлийн жил болох 2 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх тул

Та яарагтун

Холбогдох
Erdem Student Exchange Agency