header
Mongolian flag and Australian flag
Бидний тухай Манай Yйлчилгээ Визний тухай Зар мэдээ Асуулт Хариулт Австрали орон Холбогдох
 Австралид
        ирэх гэж буй танд
        ажиллаж буй танд
        суралцаж буй танд

Qantas A380
Law books
Parliament House
Students


Австралид суралцаж буй танд

  • Австралийн их, дээд сургууль, коллеж, хэлний курст сурч буй оюутан танд тулгарч буй бүх төрлийн визний бэрхшээл болон аливаа хууль зүйн бэрхшээлт асуудлаа шийдвэрлэхэд 30 гаруй жилийн туршлагатай цагаачлалын хуульч таньд зөвлөлгөө өгнө.
  • Таны сурч буй сургууль, коллеж хэлний курсууд таны хүсэл сонирхолд нийцэхгүй бол таны сонирхож буй сургууль болон анги руу шилжих мөн хүссэн сургуульдаа элсэн орох, дэвшин суралцахад туслана.
  • Англи хэлний мэдлэгээ эрчимтэйгээр дээшлүүлэх сонирхолтой бол таньд бид хувийн англи хэлний багш болон ганцаарчилсан хэлний сургалт олж өгч туслана.

Хэрвээ та Эрдэм агентлагийн гишүүн бол

  • Та визаа сунгуулах болон аливаа хууль зүйн үйлчилгээ хийлгэхээр бол нийт үнийн дүнгээс 5% хүртэлх хөнгөлөлтийг эдлэх болно.
  • Таны сурч буй сургууль, коллеж хэлний курсууд таны хүсэл сонирхолд нийцэхгүй бол таны сонирхож буй сургууль болон анги руу шилжих мөн хүссэн сургуульдаа элсэн орох, дэвшин суралцахад үнэ төлбөргүйгээр үйлчилж туслана.
  • Эрдэм агентлагийн гишүүн таны аав ээж, ах эгч, найз нөхөд тань аялах жуулчлах, амрах зугаалах, сурах хөдөлмөрлөх зорилгоор Австралид ирэхээр бол тухайн нөхцөлд мөрдөж буй үйлчилгээний үнийн дүнгийн 15 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх ба хүсвэл уг хөнгөлөлтийг бэлнээр эдэлж болно.
  • Эрдэм агентлагийн гишүүн таны дээрх хамаатнууд тус агентлагаар зуучлуулан Австралид ирэхээр бол нисэх онгоцны буудлаас үнэ төлбөргүйгээр угтан авч үдэн гаргана.
  • Оюутан танд зориулсан шинээр гарч буй ажлын байр болох шалгуур багатай, боломжийн цалинтай, хичээлийн чөлөөт цагаар хийх боломжтой зөвхөн оюутан танд санал болгож буй шинэ ажлын байруудын талаарх мэдээллийг 14 хоног тутамд email хаягаар тань илгээж байна.
  • Мөн таныг Эрдэм агентлагаас сар бүр зохион байгуулах гишүүдийн хүсэлтийн дагуу явагдах оюутан таньд нэн хэрэгцээтэй байдаг аливаа асуудлуудыг хамран зохион байгуулдаг сургалт семинар, уулзалт зөвлөлгөөнд оролцох урилгыг тухай бүр илгээж байна. Хэрэв та оролцох боломжгүй бол уг сургалтын явцад яригдсан бүх мэдээллийг таны хувийн email хаягаар тухай бүр илгээнэ.
  • Таныг шинээр найз нөхөдтэй болж, санал сэтгэгдлээ хуваалцах, мэдлэг туршлагаа солилцох болон улмаар нийлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж Эрдэм агентлагаас зохион байгуулах тэмцээн уралдаан болон нийтийн арга хэмжээнүүдэд оролцох урилгыг тухай бүр илгээнэ.
Холбогдох
Erdem Student Exchange Agency